Зорчигч та аялалд бэлэн үү
ЗОРЧИГЧ ТА АЯЛАЛДАА ГАРАХАД БЭЛЭН ҮҮ?
Та бүхэн аялахаар ирэхдээ дараах зүйлсийг нягтлан бэлтгээрэй.
1. Тийзэн дээрх нислэгийн цагийг өдрийн цаг уу, шөнийн цаг уу гэдгийг нягталж, шаардлагатай тохиолдолд агаарын тээвэрлэгч компани болон тийз борлуулалтын цэгээс нэмэлт мэдээлэл авна уу.
2. Пасспорт, бичиг баримтынхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, дагалдах баримт бичгүүдийг нэгтгэн бэлтгээрэй.
3. Агаарын тээвэрлэгч компани болон тийз борлуулалтын цэгийн ажилтны зөвлөсөн нэмэлт баримт бичгүүдийг “хэвлэмэл хувилбар”-аар бэлтгэн ирээрэй.
Мөн зарим баримт бичгүүдэд эрх бүхий байгууллагын дардас (тамга) даруулсан байхыг шаарддаг тул агаарын тээвэрлэгч компани болон тийз борлуулалтын цэгийн ажилтанд хандан тодруулаарай.
АЯЛАЛ ТАНЬ АМГАЛАН, АГААРЫН ЗАМ НЬ ХИЙМОРЬТОЙ БАЙГ ЭЭ