card

Тусгай зөвшөөрөл

Улсын хилээр гаргахад

Газрын тос, геологи, эрдэс баялгийн чиглэлээр хийгдсэн судалгааны материал
/ зураг, өрмийн дээж, чулуулгийн дээж, геологийн тайлан, дискэнд буулгасан судалгааны бичиглэл г.м /

  • Үйлдвэр, худалдааны яамны зөвшөөрөл
  • Үнийн нэхэмжлэх
  • Баглаа боодлын жагсаалт
  • Тээврийн бичиг баримт

Батлан хамгаалах асуудалтай хамааралтай судалгаа шинжилгээ, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн материалыг'

  • Батлан хамгаалах яамны зөвшөөрөл
  • Үнийн нэхэмжлэх
  • Баглаа боодлын жагсаалт
  • Тээврийн бичиг баримт

Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, тэдгээрийн зүйл, судалгаа, шинжилгээний сорьц дээж

  • Байгаль орчны яамны тодорхойлолт | Жич: Ургамлын гаралтай түүхий эдийн сорьц дээжид `Хүн Байгаль Орчин Консорциум`-ын тодорхойлолт
  • Үнийн нэхэмжлэх
  • Баглаа боодлын жагсаалт
  • Тээврийн бичиг баримт
  • Мал, эмнэлэг, хорио цээрийн сертификат 

Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци /CITES/-ийн хавсралтын амьтан, ургамал

  • CITES-ийн зөвшөөрөл
  • Үнийн нэхэмжлэх
  • Баглаа боодлын жагсаалт
  • Тээврийн бичиг баримт
  • Мал, эмнэлэг, хорио цээрийн сертификат

Гадаадын анчдаар тусгай төлбөртэйгөөр агнуулсан ан, ангийн олзвор

  • Байгаль орчны яамны ан агнах тусгай зөвшөөрөл
  • Мал, эмнэлэг, хорио цээрийн сертификат
  • CITES-ийн зөвшөөрөл /I, II хавсралтад орсон бол/
  • Үнийн нэхэмжлэх
  • Баглаа боодлын жагсаалт
  • Тээврийн бичиг баримт

Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлс, оюуны болон урлаг, угсаатны зүйн бүтээл
/ Хосгүй үнэт, Үнэт дурсгалын зүйл, Ердийн дурсгалт зүйл /

  • БСШУЯ-ны лиценз /сайдын гарын үсэгтэй/
  • БСШУЯ-ны лиценз /соёл урлаг, бодлого зохицуулалтын газрын даргын гарын үсэгтэй/
  • Соёлын өвийн төвийн гэрчилгээ
  • Үнийн нэхэмжлэх
  • Баглаа боодлын жагсаалт
  • Тээврийн бичиг баримт

Палентлогийн болон археологийн олдвор, дээж, сорьц

  • БСШУЯ-ны зөвшөөрөл
  • Үнийн нэхэмжлэх
  • Баглаа, боодлын тодорхойлолт
  • Тээврийн бичиг баримт

Монгол гэр

  • Гарал үүслийн гэрчилгээ

Улсын хилээр гаргах, оруулахад

Буу, сум, галт зэвсэг
/ ААН-ийн импортолсон, Монгол улсын иргэний хувийн хэрэглээнд, Гадаадын анчдын хэрэгцээний /

  • ЦЕГ, ТЕГ, БХЯ-ны тодорхойлолт /тендерт шалгарсан ҮХЯамны зөвшөөрөл/- ЦЕГ-ын зөвшөөрөл - ЦЕГ-ын түр зөвшөөрөл

Химийн
/ Онцгой хортой бодис, Хортой бага хортой бодис, Озон задалдаг бодис, түүнийг агуулдаг тоног төхөөрөмж /

  • БОЯ-ны зөвшөөрөл
  • Аймаг, нийслэлийн засаг даргын зөвшөөрөл
  • Озоны үндэсний алба
  • УМХГ-ын мэдэгдэл

Цацраг идэвхит бодис, изотоп

  • Цацрагийн хяналтын албаны тодорхойлолт
  • УМХГ-ын мэдэгдэл

Хүний ийлдэс, донорын цус, дархлалын хувирмал бэлдмэл, бичил биетний өсгөвөр, эм, эмийн зүйл, оношлуур, урвалж, вакцин, эмнэлгийн багаж төхөөрөмж, хэрэгсэл

  • ЭМЯ-ны зөвшөөрөл
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох зөвшөөрөл
  • УМХГ-ын мэдэгдэл
  • Тохирлын гэрчилгээ 

Үнэт металл, эрдэнэсийн чулуу, алт

  • Сорьцын улсын хяналтын албаны сорьц тодорхойлсон акт
  • ТЕГ-ын нөөц ашигласны төлбөр хийсэн баримт
  • Гарал үүслийн гэрчилгээ

Бүх төрлийн мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, мал эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл

  • ХХААЯ-ны зөвшөөрөл
  • УМХГ-ын мэдэгдэл
  • Тохирлын гэрчилгээ

Уламжлалт эм

  • УМХГ-ын мэдэгдэл
  • Чанарын гэрчилгээ
  • Гарал үүслийн гэрчилгээ