card

Мэдээллийн үйлчилгээ

Мэдээллийн аман лавлах

  • Зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн мэдээлэл болон нисэх буудлын үйлчилгээний талаарх мэдээллийг 24 цагийн туршид үнэн зөв, шуурхай хүргэж, чиглүүлэн ажиллана.
  • Нислэгийн цаг, цаг агаарын байдал болон бусад давагдашгүй хүчин зүйлсээс үүдэн зорчигч, үйлчлүүлэгчдэд тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд туслана.
  • Үйлчилгээний цэгүүдийн байршил: Нисэх буудлын I, II давхар болон хилийн хяналтын бүсэд байрладаг. Үйлчлүүлэгч та мэдээллийн цэгийг “?” тэмдгээр таних боломжтой. 

Мэдээллийн утсан лавлах

  • 1900-1980 дугаараар нислэгийн цаг, нисэх буудлын үйлчилгээ, авиа компани болон нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцож буй байгууллага /төрийн болон хувийн хэвшлийн/-ын мэдээллийг 24 цагийн турш  танд хүргэнэ. 
  • Үйлчилгээний төлбөр: 1 минут нь 500₮
  • Лавлах цэгийн байршил: Утсан лавлахын үйлчилгээний цэг 1 давхрын мэдээллийн төвд байрлаж байна.

Интернэт /цахим/ үйлчилгээ-онлайн туслах/ Online chat service

  • Нислэг үйлдвэрлэл болон нисэх буудлын үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг вэб хуудас болон чат, емэйлээр 24 цагийн турш зорчигч үйлчлүүлэгчдэд хүргэнэ.
    Үүнд: www.ulaanbaatar-airport.mn
    CKIA app
    Веб хуудсан дахь онлайн туслах /чат/
  • Интернэт /цахим/ үйлчилгээний цэгийн байрлал: Онлайн туслах-мэдээллийн цэг 1 давхрын мэдээллийн төвд байрлаж байна.

Зарлан мэдээллийн үйлчилгээ/Airport PA Announcement service:

  • Нислэгийн цагийн өөрчлөлт, хөөрөлт буултын мэдээлэл, зорчигчдод чиглэсэн зар, зөвлөгөө санамж болон нисэх буудлын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг 24 цагийн турш зарлан мэдээлнэ.
  • Зарлан мэдээллийн цэгийн байршил: Зарлан мэдээллийн цэг I давхрын мэдээллийн төвд байрлаж байна.