card

Нисэх буудлын "Линк" бизнес танхим

Та бүхэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын “Линк” бизнес танхимаар нислэгийн тасалбарын ангиллаас үл хамааран үдэн гаргагч, угтан авах зочдын хамт үйлчлүүлэх боломжтой. Манайх нэг дор 70 хүртэлх зочин хүлээн авч, тав тухтай орчинд  өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлнэ.

Бизнес танхимын үйлчилгээний төлбөрт халуун хоол, хүйтэн зууш, амттан, ундаа, вино, архи, пиво, жүүс, өндөр хурдны хязгааргүй интернет, тамхины өрөө, хүүхдийн өрөө бүхий тав тухтай, тохилог орчин багтах бөгөөд хилийн хяналт шалгалтын болон аюулгүй байдлын хяналт шалгалтыг нэг дороос авах боломжтой.

Холбоо барих:

Байршил:

  • Зорчигч терминалын 2-р давхар, Олон улсын бүртгэлийн 1-р цэгийн баруун талд