Үнэ тариф
АЭРОДРОМЫН ХУРААМЖУУД
Агаарын хөлгийн операторуудад ногдуулах аэродромын үйлчилгээний хураамжуудыг дараах хэлбэрээр тогтоосон. Үүнд:
(а) Буултын хураамж
(б) Агаарын хөлгийн зогсоолын хураамж
(в) Зорчигч үйлчилгээний хураамж
(г) Хүзүүвчний хураамж
(д) Тээш дамжуулах системийн хураамж
(е) Зорчигчийн аюулгүй байдлын хураамж
(a) Буултын хураамж
1. Олон улсын нислэгт (600 милээс дээш холын зайн нислэг) - 18 ам.доллар (тонн тутамд)
2. Олон улсын нислэгт (600 милээс дотогш ойрын зайн нислэг) - 17,000 төгрөг (тонн тутамд)
3. Орон нутгийн нислэгт - 5,500 төгрөг (тонн тутамд)
(б) Агаарын хөлгийн зогсолтын хураамж
1. 50 ба түүнээс доош (Хөөрөлтийн дээд хүндийн жин) - 130 төгрөг (тонн/цагт)
2. 51-100 (Хөөрөлтийн дээд хүндийн жин) - 260 төгрөг (тонн/цагт)
3. 101 ба түүнээс дээш (Хөөрөлтийн дээд хүндийн жин) - 390 төгрөг (тонн/цагт)
(в) Зорчигч үйлчилгээний хураамж
1. Олон улсын зорчигч - Зорчигч бүрээс 25 ам.доллар
2. Орон нутгийн зорчигч - Зорчигч бүрээс 5,500 төгрөг
3. Дамжин өнгөрөх зорчигч (олон улс хоорондын) - Зорчигч бүрээс 12.5 ам.доллар
(г) Хүзүүвчний хураамж
1. Нислэг тутамд 200 ам.доллар (эхний 2 цагт)
Нислэг тутамд 40 ам.доллар (дараагийн 30 минут тутамд)
(д) Тээш дамжуулах системийн хураамж
1. Олон улсын нислэгт - Нислэг тутамд 168 ам.доллар
2. Орон нутгийн нислэгт - Нислэг тутамд 190,000 төгрөг
(е) Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээний хураамж (зөвхөн олон улсын нислэгт)
1. Зорчигч тутамд 5 ам.доллар
Тэмдэглэл: Дараах зорчигчдыг Зорчигч үйлчилгээний хураамжаас чөлөөлнө.
- Дипломат паспорттай албан ажлаар явж байгаа зорчигч
- Албан ажлаа гүйцэтгэж байгаа нисэх бүрэлдэхүүн
- Ослын буулт хийсэн агаарын хөлгийн зорчигчид
- Транзит зорчигчид (24 цагийн турш)
- 0-2 насны зорчигч
Тэмдэглэл: Дараах зорчигчдыг Зорчигчын аюулгүй байдлын үйлчилгээний хураамжаас чөлөөлнө.
- Албан ажлаа гүйцэтгэж байгаа нисэх бүрэлдэхүүн
- Ослын буулт хийсэн агаарын хөлгийн зорчигчид
- 0-2 насны зорчигч
Тэмдэглэл: Орон нутгийн нислэг үйлдэх үндэсний болон гадаадын агаарын тээвэрлэгчдэд үзүүлэх дээрх аэродромын үйлчилгээний хураамжуудад нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) нэмж тооцно.
Тэмдэглэл: Нислэг эхлэхээс ажлын 1 өдрийн өмнө хүсэлтээ ирүүлсэн захиалгат нислэг үйлдэх гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгүүдэд үзүүлэх үйлчилгээний хураамж 50 хувиар нэмэгдэнэ.
Тэмдэглэл: “Иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээ, үйлчилгээний орлогыг зарцуулах журам”-ын 5 дугаар бүлэгт заасны дагуу дараах төрлийн нислэгийг нисэх буудлын үйлчилгээний төлбөр, хураамжаас чөлөөлнө. Үүнд:
- Эрэн хайх, авран туслах нислэг;
- Агаарын хөлөг хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн эсхүл ослын буулт;
- Шалгалтын нислэг (Холбоо навигаци, гэрэл суултын тоног төхөөрөмж, агаарын хөлгийн болон нислэгийн журам зохиох гм.);
- Засгийн газар хоорондын хэлэлцээрээр үйлчилгээний төлбөр хураамжаас чөлөөлөгдсөн нислэг;
Төлбөрийн хэлбэр:
Хуваарьт нислэгүүдэд ногдуулах бүх хураамжуудыг сар тутам, Хуваарьт бус нислэгийн хураамжийг нислэг тутам “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн нэгжээс явуулсан нэхэмжлэлийн дагуу төлнө.
Бид таны тээшийг 30 хоног хүртэлх хугацаанд найдвартай хадгална.
Төлбөрийг хоногоор нэхэмжилнэ- 10 000 төгрөг (1 хоногт)