card

Дулаан зогсоолын тариф, байршил

 

Нисэх буудлаар үйлчлүүлж буй нийт зорчигч, үйлчлүүлэгчдэд зориулсан 832 ил автозогсоол мөн 24 цагийн харуул хамгаалалт, камераар бүрэн тоноглогдсон 201 зогсоолтой хоёр давхар дулаан зогсоол-ын шинэ үйлчилгээг батлагдсан тарифын дагуу төлбөртэйгээр үзүүлж байна.
Дулаан зогсоол нь зорчигч терминалын барилгаас 300 м зайд байрладаг тул таны цаг хугацааг хэмнэх үүднээс байгууллагын даатгалд бүрэн хамрагдсан мэргэжлийн  жолооч таны тээврийн хэрэгслийг хүлээн авч байршуулан, хүлээлгэн өгөх болно.