card

Олсон гээсэн эд зүйлс

       

Олсон, гээсэн бүх эд зүйлсийг хоёр долоо хоног хүртэлх хугацаанд хадгалах, олгох үйлчилгээг үнэ төлбөргүй хийх бөгөөд хоёр долоо хоног хүртэлх хугацаанд хадгалсны дараа Нисэх буудал дахь цагдаагийн хэсэгт шилжүүлнэ. Хурдан муудах бараа бүтээгдэхүүнийг зөвхөн 24 цагийн турш хадгалах бөгөөд дараа нь устгах болно.

Мэдээллийн нууцлал

Олсон, гээсэн эд зүйлсээ мэдээлэхдээ та өөрийн овог нэр, иргэншил, иргэний үнэмлэх эсвэл паспортын дугаар, харилцах утасны дугаар, имэйл хаяг мөн нисэх буудалд таны очиж үйлчлүүлсэн газар байршлуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг өгөх шаардлагатай болно. Бид энэ мэдээллийг таны эд зүйлсийг бүртгэх, хайх, олох,  шинж тэмдгийг нь баталгаажуулах, тантай холбоо барих, эд зүйлсийг тань буцаан олгох үйл ажиллагаанд  хэрэглэнэ.

Бид таны өгсөн мэдээллийг Монгол улсын Хувь хүний нууцын тухай хууль, байгууллагын дотоод  журамд заасны дагуу хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах/хуваалцахгүй бөгөөд дагаж мөрдөөгүй бол хариуцлага хүлээх болно.

 

ОЛСОН ГЭЭСЭН ЭД ЗҮЙЛСИЙГ ХАДГАЛАХ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭ

Нисэх буудлын барилга байгууламж дахь нийтийн эзэмшлийн болон хилийн хяналтын бүс мөн гадна талын машин зам, явган хүний ​​зам, зогсоолын талбайгаас олсон, гээсэн эд зүйлсийг хадгалах, эзэнд нь буцаан олгохтой холбоотой үйлчилгээг 24 цагийн турш үзүүлнэ. Агаарын хөлөгт олсон, гээсэн эд зүйлстэй холбоотой асуудлыг агаарын тээвэрлэгч компаниуд хариуцна. Такси эсвэл түрээсийн автомашинд олсон, гээсэн эд зүйлстэй холбоотой асуудлыг тухайн үйлчилгээг явуулж буй байгууллага, компани хариуцна.

Агаарын тээвэрлэгч авиа компаниуд болон такси үйлчилгээний компаниудын талаар нэмэлт мэдээлэл авах бол нисэхийн мэдээллийн лавлах 1900-1980 дугаарын утаснаас эсвэл  Мэдээллийн цэгүүдээс лавлана уу.

Хэрэв та олсон, гээсэн зүйлээ мэдээлэх бол ОЛСОН, ГЭЭСЭН ЭД ЗҮЙЛСЭЭ МЭДЭЭЛЭХ-г сонгон мэдээллээ үлдээнэ үү. Эсвэл манай цахим чат болон нисэхийн мэдээллийн лавлах 1900-1980 дугаарын утсанд эсвэл нисэх буудлын Олсон, гээсэн эд зүйлсийн үйлчилгээний болон мэдээллийн цэгийн ажилтанд хандана уу.

БайршилНисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.