card

Ногоон нисэх буудал

BEST SOLUTION
LESS POLLUTION

НУБИЭ ХХК-ийн Удирдах зөвлөл, менежментийн баг нь "Чингис хаан" Олон улсын нисэх буудлыг “Ногоон нисэх буудал – Green Airport” болгох стратеги баримталж энэ стратегиэ нисэх буудлын тогтвортой үйл ажиллагааны нэг чиглэл байх бодлого баримтлана.

Хүрээлэн байгаа орчин, байгальд нөлөөлөхүйц, нисэх буудал дахь бүх үйл ажиллагааг удирдаж зохицуулах “Хүрээлэн байгаа орчны менежментийн тогтолцоо – Environment Management System” –г хэрэгжүүлнэ.

Бид, хүрээлэн байгаа орчны тухай хууль тогтоомжид нийцсэн, эрчим хүчний үр ашигтай, resource-saving, байгал орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг, үүгээрээ бусдад үлгэрлэх аж ахуйн нэгж байх зорилго тавьж ажиллаж байна.

NUBIA компани “Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө” боловсруулж хэрэгжүүлдэг бөгөөд хог хаягдлыг “гурван R – 3R” зарчимд нийцүүлэн менеж хийдэг. Энэ нь, “Багасга, Дахин ашигла, Дахин боловсруул - Reduce, Reuse Recycle” гэсэн зарчим юм.