Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газраас ИНД-139-ийн дагуу Аэродромын гэрчилгээг "Чингис Хаан" Олон улсын нисэх буудалд 2021.06.23-ны өдөр гардаж авлаа. Энэ үйл явдал нь Монгол Улсын Иргэний нисэхийн хөгжлийн түүхэнд тэмдэглэгдэх нэгэн чухал үйл явдал юм. 2021.07.04-ны өдрөөс эхлэн "Чингис Хаан" Олон улсын нисэх буудалд нислэгийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо.