Өнөөдөр Нью Улаанбаатар Интернэйшнл Айрпорт ХХК-ийн Гүйцэтгэх захирал Такео Като, Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Лхагвадорж, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар нисэх буудал болон орон нутгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.