МЭДЭГДЭЛ

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15:36 минутанд “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн “Аэро Монголиа” ХХК-ийн МО91 дугаартай Улаанбаатар-Доной-Алтай чиглэлийн нислэг техникийн шалтгаанаар Завхан аймгийн Доной нисэх буудалд саатсан. 

“Чингис Хаан” Олон улсын нисэх буудал нь батлагдсан дүрэм, журмын дагуу нислэг бүрийн өмнө хөөрч буух зурвас болон холбогдох бусад байгууламжуудад тогтмол үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг шалгадаг. Нислэгийн хуваарийн дагуу тухайн нислэгийн өмнөх үзлэг шалгалтаар аливаа зөрчил, үл нийцэл илрээгүй бөгөөд дараагийн хөөрөх нислэгийн өмнөх үзлэг шалгалтаар хөөрч буух зурвас дээр агаарын хөлгийн дугуйнд хамаарах резинэн үлдэц олдсон.  

Одоогийн байдлаар уг гэмтлийн шалтгааныг тогтоохоор холбогдох төрийн байгууллагууд, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, “Аэро Монголиа” ХХК-ийн хамтран ажиллаж байгаа ба албан ёсны дүгнэлт удахгүй гарах болно.   

Агаарын тээврийн үйл ажиллагаанд оролцогч төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллага, салбарын ажилтнууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын аюулгүй байдал болон аюулгүй ажиллагааг хангахад хүчин чармайлт гаргаж, хамтран ажилладаг бөгөөд үйл ажиллагаа нь тогтоосон дүрэм журмын дагуу өндөр хяналтын доор явагддаг болохыг та бүхнийг ойлгож, хүлээж авахыг хичээнгүйлэн хүсье.  

“Чингис Хаан” Олон улсын нисэх буудал