Гааль
ГААЛИЙН ЗӨВЛӨМЖ
ЗОРЧИГЧ ТА ЭДГЭЭРИЙГ МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ
"Монгол улсын гаалийн хилээр нэвтрэх" гэдэг нь хилээр орох, гарах, дамжин өнгөрөхийг хэлнэ.
ЗОРЧИГЧ ТА хилийн хяналтын байгууллагуудаар үйлчлүүлэхдээ бүгдийг нь “Гаалийн ажилтан" гэж андуурах тохиолдол түгээмэл байдаг. Иймд та үйлчлүүлэхдээ Гаалийн ажилтан (Customs гэсэн ханцуйн болон энгэрийн ялгах тэмдэг, дүрэмт хувцас)-ыг анхаарах нь зүйтэй.
Хэрэв та ачаа тээшиндээ авч яваа бараа, эд зүйлдээ эргэлзэх эсхүл зайлшгүй тодруулах шаардлагатай бол Гаалийн байгууллага, гаалийн ажилтнаас сайтар лавлаж, заавар зөвлөгөө авч байгаарай. Энэ нь таныг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг бүү мартаарай!
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл :
- Гаалийн албаны www.customs.gov.mn цахим хуудас
- Гаалийн үйлчилгээний цахим сайт Gaali.mn ,
- “Чингис хаан” ОУНБ дахь Гаалийн газрын chinggiskhaan.customs.gov.mn цахим хуудас,
-www.ulaanbaatar-airport.mn цахим хуудаснаас тодорхой мэдээлэл авч болно.
- Лавлах утас: 1800-1281
- “Чингис хаан” ОУНБ дахь Гаалийн газрын лавлах утас: 96281281
- “Чингис хаан” ОУНБ дахь Гаалийн газрын харилцах утас: 71287966
ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА:
Зорчигч та хилээр нэвтрэхдээ байнга авч явдаг хувийн хэрэглээний бараа болох хөгжмийн зэмсэг, видео камер, дуран болон зөөврийн компьютер, аяллын бусад хэрэгслээ зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-д тэмдэглэж, гаалийн байцаагчаар баталгаажуулж, авч явах нь зүйтэй.
ОНЦЛОГ НЭРИЙН БАРАА:
Шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг бараа (онцлог нэрийн бараа)-г Гаалийн хилээр нэвтрүүлэхэд төрийн захиргааны холбогдох байгууллагын зөвшөөрөл авахаас гадна гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн байх шаардлагатай
ЗОРЧИГЧ ТА:
Дараах барааг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх эрхтэй. / Зорчигчийн гаалийн мэдүүлгээр бичгээр мэдүүлээрэй/ Үүнд:
- Гадаад улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс илүүгүй;
- Нотариатын эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө;
- Гэрийн тэжээвэр амьтан нэр төрөл тус бүрээс 1-ээс илүүгүй;
- Архи, дарс тус бүр 2 литр, пиво 3 литр, янжуур тамхи 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүйг /18 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй/;
ЗОРЧИГЧ ТА:
Дараах бараатай бол зорчигчийн гаалийн мэдүүлгээр /деклараци/ гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэхээ Бүү мартаарай!
- Зорчигч таны бусдад дамжуулах бараа, эд зүйлийг таны өөрийн бараа, эд зүйлд тооцох бөгөөд та зорчигчийн гаалийн мэдүүлэгт бичиж гаальд мэдүүлэх үүрэгтэй;
- 15 саяас дээш төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгө;
- Галт зэвсэг, сум түүнтэй адилтгах хэрэгсэл;
- Биеэс тусдаа илгээсэн ачаа;
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис;
- Гаалийн болон бусад татвар төлөх бараа.
Хэрэв та гадаадад улсын хилээр нэвтрэхдээ бэлэн мөнгө, валют авч яваа бол тухайн улсын Гаалийн ажилтанд мэдэгдэж, зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-ийг бичиж баталгаажуулж аваарай. Үүнд хайхрамжгүй хандсанаас гадаад улсын хил дээр бэлэн мөнгөө хураалгах тохиолдол их гардаг.
Та биеэс тусдаа ачаа, тээш, чингэлэгээр явуулсан хувийн ачаа, бараандаа зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-ийг 2 хувь бичиж, гаалийн байцаагчаар баталгаажуулж авна уу. Энэ нь дараа та бараандаа гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл болдогийг анхаараарай
Та хилийн чанадад аялахдаа гаальд мэдүүлэх бараатай бол бараандаа баглаа, боодол хийлгэхээсээ өмнө гаальд шалгуулна уу.
Насанд хүрээгүй зорчигчийн барааг эцэг, эхийн эсхүл асран хамгаалагчийн зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-т бичнэ гэдгийг бүү мартаарай.
Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх:
Зорчигчийн аяллын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлдэг.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, нэр хаяг нь тодорхой бус, стандартын дагуу савлаагүй эм, эмийн зүйлийг хилээр нэвтрүүлэхийг хориглодог.
Мөн дараах төрлийн эмийг хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно:
- Судсаар сэлбэх шингэн
- Антибиотиктариа
- Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм
- Цусны бэлдмэл сийвэн орлох эм
- Нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл
АНХААРУУЛГА:
Улсын хилээр бараа нэвтрүүлж буй зорчигч нь гаалийн мэдүүлэгт бичихгүй орхисон, худал бичсэн, гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, нэр төрөл, марк, зориулалт, гарал үүслийг худал мэдүүлсэн, гаалийн шалгалтаас нуун далдалсан, гаалийн бичиг баримтыг сольсон, засварласан зөрчил гаргаж гаалийн татвар хураамж төлөхөөс зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татварыг нөхөн төлүүлж, хувь хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл,
Зорчигч нь гаалийн байгууллагад мэдүүлээгүй хязгаарласан бараа болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдэсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасны дагуу дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулна.
ЧИНГИС ХААН ОУНБ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР
Зорчигч та
Дараах барааг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх эрхтэй. / Зорчигчийн гаалийн мэдүүлгээр бичгээр мэдүүлээрэй/ Үүнд:
- Гадаад улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс илүүгүй;
- Нотариатын эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө;
- Гэрийн тэжээвэр амьтан нэр төрөл тус бүрээс 1-ээс илүүгүй;
- Архи, дарс тус бүр 2 литр, пиво 3 литр, янжуур тамхи 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүйг /18 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй/;
ЗОРЧИГЧ ТА:
Дараах бараатай бол зорчигчийн гаалийн мэдүүлгээр /деклараци/ гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэхээ Бүү мартаарай!
- Зорчигч таны бусдад дамжуулах бараа, эд зүйлийг таны өөрийн бараа, эд зүйлд тооцох бөгөөд та зорчигчийн гаалийн мэдүүлэгт бичиж гаальд мэдүүлэх үүрэгтэй;
- 15 саяас дээш төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгө;
- Галт зэвсэг, сум түүнтэй адилтгах хэрэгсэл;
- Биеэс тусдаа илгээсэн ачаа;
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис;
- Гаалийн болон бусад татвар төлөх бараа.
Хэрэв та гадаадад улсын хилээр нэвтрэхдээ бэлэн мөнгө, валют авч яваа бол тухайн улсын Гаалийн ажилтанд мэдэгдэж, зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-ийг бичиж баталгаажуулж аваарай. Үүнд хайхрамжгүй хандсанаас гадаад улсын хил дээр бэлэн мөнгөө хураалгах тохиолдол их гардаг.
Та биеэс тусдаа ачаа, тээш, чингэлэгээр явуулсан хувийн ачаа, бараандаа зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-ийг 2 хувь бичиж, гаалийн байцаагчаар баталгаажуулж авна уу. Энэ нь дараа та бараандаа гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл болдогийг анхаараарай.