Аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдал
Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо |Safety management system
Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг аюулгүй, найдвартай, үр ашигтай гүйцэтгэлээр хангахын тулд олон улсын болон үндэсний стандарт, шаардлагад үндэслэн Аюулгүй ажиллагааны бодлого, зорилтыг тодорхойлж, эрсдэлийн удирдлагад суурилсан “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо” /Safety management system/-г бүрдүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна
Аюулгүй Ажиллагааны Бодлого
Аюулгүй Ажиллагааны Мэдээллийн Тогтолцоо /Safety Reporting System/
ЧХОУНБ нь ААУТ-ны хүрээнд “Аюулгүй ажиллагааны мэдээллийн тогтолцоо”-г бүрдүүлэн ажилладаг бөгөөд энэ нь аюулгүй ажиллагааны өгөгдөл /үл нийцэл/, мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, нэгтгэх, шинжлэх, хамгаалах зэрэг цогц үйл ажилагааг хэлнэ.
ААМТ нь аюулыг илрүүлж, болзошгүй эрсдэлийг удирдах ба зөвхөн аюулгүй ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд мэдээлэл дамжуулах 2 системтэй. Үүнд:
- “Заавал мэдээлэх систем”
- “Сайн дураар мэдээлэх систем”
ЗААВАЛ МЭДЭЭЛЭХ СИСТЕМ
- ЧХОУНБ дээр ажиллаж буй иргэний нисэхийн салбарын болон хамтран ажиллагч байгууллагын АЖИЛТАН ТА нисэх буудлын үйл ажиллагаанд гарсан аливаа зөрчил, алдаа, дутагдлын талаар олж мэдсэн бол ШУХТ-ийн 7128-7300 утсанд шууд мэдээлж, Нисэх буудлын ээлжийн менежерийн хамтаар холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй.
- Илрүүлсэн зөрчил, алдаа, дутагдлыг хавсралтаар хүргүүлж буй “Үл нийцлийн баримтжуулалтын хуудас”-аар 2% баримтжуулж, 1%-ийг ШУХТ-ийн Нисэх буудлын ээлжийн менежерт, нөгөө хувийг өөрийн газрын удирдах албан тушаалтанд 3 цагийн дотор хүлээлгэн өгөх шаардлагатай.
- “Үл нийцлийн баримтжуулалтын хуудас”-ыг бөглөхдөө тухайн зөрчил, алдаа, дутагдлын талаарх мэдээллийг маш тодорхой, ойлгомжтой бичиж тэмдгэлсэн байхыг АНХААРНА УУ!
САЙН ДУРААР МЭДЭЭЛЭХ СИСТЕМ
- Энэ нь НУУГДМАЛ АЛДАА, ДУТАГДАЛ-ийг илрүүлэх зорилготой бөгөөд дамжуулагдаж буй мэдээ, мэдээлэл нь шууд АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС рүү хүргэгдэж, зөвхөн аюулгүй ажиллагааг сайжруулахад ашиглагдана. Тиймээс ажилтан та САНАА ЗОВОХ АСУУДАЛГҮЙ-гээр мэдэж байгаа үл нийцлийн талаарх мэдээллээ цаг алдалгүй дараах сувгаар дамжуулж байхыг хүсье. Үүнд:
- Цахим хаяг [email protected]
- Утас: 8505-0525 /viber/
- “Сайн дураар мэдээлэх систем”-ийг ашиглаж, мэдээлэл дамжуулсан ажилтны хувийн мэдээллийг чандлан нууцлагдах, шийтгэлгүй байх зохицуулалт-ыг “Нисэх буудлын ерөнхий заавар”-ын 4-р бүлгийн 4.1 “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны заавар”-ын 4.1.3.9-д дэлгэрэнгүй заасан болно.
- Ажилтан таны мэдээлсэн мэдээлэл нисэхийн аюулгүй ажиллагааг сайжруулахаас гадна ХҮНИЙ АМЬ НАС, ЭД ХӨРӨНГӨ-ийг болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлэх болно.
Аюулгүй ажиллагааны хэлтэс нь аюул, эрсдэлийн талаарх мэдээллийг дамжуулсан ажилтны хувийн мэдээллийг чандлан нууцлах зарчмыг баримтлан ажилладаг.
НУБИЭ ХХК-ИЙН АЖИЛТНУУД БИД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ТЭРГҮҮЛЖ, ЭРСДЭЛГҮЙ, НАЙДВАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫН ТӨЛӨӨ ХАМТДАА АЖИЛЛАЦГААЯ.
Аюулгүй ажиллагааны соёл /Safety culture/
Аюулгүй ажиллагааны соёл нь ажилтан олж, мэдсэн аюул, эрсдэлийн талаарх мэдээллээ холбогдох албан тушаалтнуудад саадгүй хүргэхийн тулд “Аюулгүй ажиллагааны мэдээллийн тогтолцоо”-ны дагуу мэдээллэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд хувь өөрийн нэмэр оруулж буй соёлтой үйлдлээс эхэлнэ.
Аюулгүй ажиллагааны соёл нь удирдах албан тушаалтан болон ажилтнуудын хоорондын итгэлцэл, хүндэтгэл дээр тулгуурлах ба үндэсний, байгууллагын, мэргэжлийн болон хувь хүний соёлуудын нэгдлээс бүрдэнэ.
Нисэх буудал нь Аюулгүй ажиллагааны соёлыг эрүүл, идэвхитэй байлгахын тулд сургалт, сурталчилгааны ажлуудыг тогтмол зохион байгуулж ажилладаг тул нийт ажилтнууд та бүхэн бидний ажлыг дэмжин, хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажил үүргээ тогтсон дүрэм журмын дагуу гүйцэтгэж, эерэг хандлагыг хэвшүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.